Нээлттэй хайлтыг идэвхжүүлээгүй байна.
Үндсэн агуулга руу шилжих

Тулга Сумъяа оруулсан блогийн бичлэг

Парето зарчим гэж юу вэ?

Парето зарчим гэж юу вэ?

Паретогийн зарчим гээд орчин үеийн бизнес менежмэнтэнд өргөнөөр хэрэглэдэг зарчмыг та бүхэнд танилцуулья
(Зөв анализ хийгээд хэрэгжүүлж чадвал хэрэгтэй зарчим шүү)
Паретогийн зарчим буюу 20, 80-н зарчим нь аливаа юмс үзэгдлийн үр дагаварын 80 хувь нь нийт шалтгааны зөвхөн 20 хон хувиас л үүддэг гэсэн санаа юм. Энэ зарчмыг анх Италийн ЭЗ-гч Парето гэдэг хүн 19-р зуунд нээсэн. Өнөөдөр энэ зарчмыг ЭЗ, улс төр, менежмэнт гээд олон салбарт өргөнөөр ашигладаг.
Жишээ нь, бизнес менежмэнтэд энэ онолоор бол нийт үйлчлүүлэгчдийн чинь дөнгөж 20 хувь л нийт орлогын чинь 80 хувийг бүрдүүлдэг гэсэн АЛТАН ДҮРЭМ бдаг. Мөн үүнээс гадна:
- асуудлын 80 хувь хүчин зүйлийн 20 хувиас хамаардаг
- компанын орлогын 80 хувийг нийт үйлчлүүлэгчдийн 20 бүрдүүлдэг
- компанид ирсэн нийт гомдлын 80 хувийг нийт үйлчлүүлэгчдийн 20 хувь л гаргадаг
- компанын ашиг орлогын 80 хувийг нийт ажилчдын ажилласан цагийн 20 хувьд л бүтээгддэг
- компанын нийт борлуулалтын 80 хувийг нийт борлуулагчдын 20 хувь л зарж борлуулдаг
- компанын нийт борлуулалтыг бүх бүтээгдэхүүний зөвхөн 20 л авчирдаг
- нийт замын 20 хон хувь л нийт бөглөрөлийн 80 хувийг үүсгэдэг... гэх мэт.
Энэ бол амьдрал практикт аягүй үнэн. Би өмнө нь Монголдоо аялал жуулчлалын компанид нилээдгүй жил ажилласан. Тэгэхэд л манай компанийн гол орлогыг бүрдүүлж байсан ганц хоёрхон компани (Америк голдуу, өндөр үнэтэй жуулчид ирүүлдэг) байсан ч баахан ажил болоод шальтай мөнгө авчрахгүй баахан жуулчид, баахан хэрэгтэй хэрэггүй компани. Бас барууны орны олон жуулчид дундаас Итали, Францын цөөн хэдхэн жуулчин л их гомдол гаргадаг, санаанд нь юу ч таарахгүй байнга голж шилдэг, жинхнээсээ төвөгтэй жуулчид, ккк гэх мэтчилэн бодохоор аягүй үнэн байгаамаа.
Мөн энэ онолыг ахуй амьдрал дээр юу гэж орчуулж болох вэ гэхээр:
- Хүн ажлын 8 цагийн эхний 20 хувьд буюу эхний 100 минутад нийт ажлынхаа 80 хувийг амжуулдаг
- Хүн өөрт бгаа хувцасныхааа 20 хон хувийг 80 хувьд нь буюу байнга шахуу өмсдөг
- Таргалалт хүний нийт идэж хэрэглэж байгаа хүнсний чинь 20%-с л үүсдэг.
- аливаа номны 20%-г уншихад л 80% ойлгоно....
гэх мэт ная хорийн жишээ түг түмээрээ. Тэгэхээр энэ зарчмыг хувь хүн амьдрал дээрээ цагаа зөв хуваарилах, мөнгөө хэмнэх, хэрэггүй юманд хэрэгтэй цаг хүчээ тарамдахгүй байж сурахад ашиглаж болно. Жишээ нь, тэр өмсдөггүй шкафны зай бөглөөд бгаа хувцсан дээрээ нэмж авахын оронд байнга өмсдөг хувцсандаа нэмж хөрөнгө оруулбал яаж бна?... Бас хэрэгтэй хэрэггүй олон найз нөхдийн чинь 20 хон хувь нь л тантай тохирдог, дэмждэг, үнэнч байгаа гэх мэтчилэн хүн болгон өөр өөрсдийнхөө амьдралыг нухацтай харж 20/80 зарчмыг хэрэгжүүлчихээр бага чулуугаар их чулуу цохих арга саам бодоорой.

Кэйс өгүүллэгийг: 
ДОРЖИЙН БОЛОРТУЯА
Швейцарын Женев хот

парето

  • Share

Reviews