Global searching is not enabled.
Skip to main content

Blog entry by Тулга Сумъяа

Таны авсан попкорн эсвэл старбакс кофе жинхэнэ үү?

Таны авсан попкорн эсвэл старбакс кофе жинхэнэ үү?

Сайн байна уу. 

Шинэ Монгол Коосэн сургуулийн цахим сургалтын систем дахь блогт тавтай морилно уу. 

Өнөөдөр та бүхэнд өдөр тутамд бидний амьдралд бидний анзаардаггүй сонирхолтой зүйлс нуугдаж байдаг эсэх талаар хуваалцаж байна. Үүний нэг жишээ нь төөрөгдүүлэх эффект буюу "Decoy" юм. 

Та интернетээр бараа, үйлчилгээ худалдан авахдаа танд санал болгож буй багц сонголтуудыг бүгдийг нь худалдан авч байсан уу? Үүнийг танд жишээгээр тайлбарлая. 

Жишээ 1 - Apple компьютер: 

Голд байрлаж байгаа сонголт хурдны хувьд ижил боловч багтаамжны хувьд 3 дахь сонголтоос бага байгааг харж байгаа биз. Энэ нь танд 1 дүгээр компьютерыг авснаас нэг мөр 3 дахь бүтээгдэхүүнийг авахуулах зорилготой юм. 

1


Жишээ 2 - Кино театрын ПОПКОРН:

Хосоороо кино үзэж байхдаа жижиг 3$ попкорн авч байсан уу? 6.5$ попкорн нь зориудаар 7 доллартай ижил үнэтэй боловч хэмжээний хувьд бага байгаа нь таныг мөн л ТОМ ПОПКОРН-ыг сонгоход хүргэж байгаа юм. 

2

Жишээ 3 - Старбакс кофе: 

Энэхүү жишээнд арай ялгаатай нь хэмжээг бус таны сонгосон сонголтыг тайвшруулах зорилготой юм. Энэ тохиолдолд та юмыг яаж мэдэхэв Старбаксаар орвол 9$ мока байгаа эсэхийг сонирхоод асуугаад үзээрэй. 

3


Манай блог хуудаснаас илүү ихийг мөн өөр сонирхсон сэдвээрээ мэдэхийг хүсвэл доор сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. 

  • Share

Reviews