Нээлттэй хайлтыг идэвхжүүлээгүй байна.
Үндсэн агуулга руу шилжих

Тулга Сумъяа оруулсан блогийн бичлэг

ЯПОН УЛСАД ШИНЭЭР ОЛГОЖ БУЙ ТЭТГЭЛЭГ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ЯПОН УЛСАД ШИНЭЭР ОЛГОЖ БУЙ ТЭТГЭЛЭГ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Өнөөдрөөс та бүхэндээ манай оюутнуудын Японы NHK агентлагаас гаргадаг мэдээнээс орчуулан бэлтгэсэн мэдээг хүргэж байна. 

Мэдээний эх нийтлэгч: 1-1 ангийн оюутан Энхлүүн


ЯПОН УЛСАД ШИНЭЭР ОЛГОЖ БУЙ ТЭТГЭЛЭГ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Өнгөрсөн жил бага орлоготой өрхийн оюутнуудад
зориулж шинэ тэтгэлэг гаргасан байна. Оюутнууд
үндэсний болон мужийн их дээд сургуулиудад жилд
800,000 иен, хувийн их дээд сургуулиудад 910,000
хүртэлх иен авах боломжтой болсон ба сургалтын
төлбөр болон элсэлтийн хураамжийг төлөх, бууруулах боломжтой. 

Өнгөрсөн жил 270,000 хүнд энэхүү тэтгэлгийг
олгосон. Тэдний дунд шинэ коронавирусын
асуудлаас болж өрхийн орлого нь багассан айлын
оюутнууд ч мөн байсан. Энэхүү тэтгэлгийг олгож
эхлэхээс өмнө буюу 2018 онд бага орлоготой айлын
оюутнууд их дээд сургууль, мэргэжлийн сургууль
зэрэгт элсэн орсон байдал нь ойролцоогоор 40%
орчим байв. Гэсэн хэдий ч өнгөрсөн жил 50 орчим
хувьтай байсан нь 10% өссөн үзүүлэлт юм. 

Энэ сарын сүүлчээс ирэх жил төгсөх гэж буй ахлах
сургуулийн гуравдугаар дамжааны сурагчдын
бүртгэл эхэлнэ.

nhk news

  • Share

Reviews