Нээлттэй хайлтыг идэвхжүүлээгүй байна.
Үндсэн агуулга руу шилжих

Тулга Сумъяа оруулсан блогийн бичлэг

Ludo World тоглоомноос суралцах давуу болон сөрөг тал.

Ludo World тоглоомноос суралцах давуу болон сөрөг тал.

#LudoWorld тоглоомноос суралцах давуу болон сөрөг тал. 


Карантины үеэр олон нийтийн дунд хүчтэй дэлгэрээд буй Лудо хөлөгт тоглоомын тухай манай блог онцлон бичиж байна.  1896 онд Энэтхэг улсад үүссэн энэхүү хөлөгт тоглоомыг 2020.10.22 өдөр Тенсент групп дижитал хэлбэрт хөрвүүлэн, хөгжүүлж олон нийтэд танилцуулсан. Өнөөдрийн байдлаар өдөрт 1,5 сая хэрэглэгч тоглож буй уг тоглоомноос суралцаж болох зүйл болон сөрөг талын тухай та бүхэнд хүргэе.


1. Төвлөрөл

1 үе 15-20 минут үргэлжлэх уг тоглоомонд буруу шийдвэр гаргаж нүүдэл хийх нь багийн амжилтыг хойш татах эхлэл болдог. Иймд өөрийн болон бусдын нийт 16 хүүгийн байршил, нүүдэлд анхаарлаа хандуулж төвлөрөх нь чухал. Уг тоглоом нь фэйсбүүк дахь алгоритмд үндэслэн түүврээр шооны нүүдэл буудаг тул тоглогчдод тэгш байдлыг олгодог.

1

2. Нөөцийн менежмент

Хэрвээ та 2 салбартай кофе шоп ажиллуулдаг гэж төсөөлвөл шаардлагатай нөөцөө зөв цагтаа ашиглахаар хуримтлуулах шаардлагатай. Хязгаарлагдмал нөөцийг шаардлагатай цагт хязгааргүйгээр ашиглах нь тоглогчийн шийдвэрээс хамаарна. 


3. Стратеги

Стратеги нь СТРАТОС/Арми/+АГО/Удирдах/ буюу армийг удирдлагаар хангах гэсэн утгатай. Үүнтэй адилаар стратегийг хэрэгжүүлэхэд таны өмнө болж буй нөхцөл байдалд шинжилгээ хийж оновчтой шийдвэр гаргах нь чухал. Үүнийг тактик боловсруулах гэж мөн яридаг. Лудо тоглоомны хувьд харьцангуй ойлголт нь та 10 секундын дотор тухайн орчинд тохирсон шийдвэрийг гаргаж хариу үйлдэл үзүүлэх ёстой. Мөн багийн хамтрагч тань тулгамдсан нөхцөлд ороход та хамтрагчтайгаа ярилцаж амжихгүй. Ийм учир яаран шийдвэр гаргахаас илүүтэй багийн нэгдсэн төлөвлөлттэй тоглох нь тоглоомыг илүү өрсөлдөөнтэй болгодог. 

2

4. Сөрөг тал

Бараг бүх хөгжингүй орнуудын оршин суугчид интернет сүлжээнд байнга холбогддог явдал нь асуудал болж байгаа юм. Гар утас, компьютер ашиглан интернет хэрэглэхэд допамины оргил үеийг үүсгэдэг. Цахим орчинд автах нь таны сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй болгож, нийгмийн харилцааг алдагдуулдаг. Иймд та бүхнийг карантины үед интернет орох хугацаагаа өдөрт хамгийн ихдээ 1-2 цаг байлгахыг уриалж байна. 

3

  • Share

Reviews