Нээлттэй хайлтыг идэвхжүүлээгүй байна.
Үндсэн агуулга руу шилжих

Тулга Сумъяа оруулсан блогийн бичлэг

Blockchain (блокчейн) гэж юу вэ?

Blockchain (блокчейн) гэж юу вэ?

Blockchain (блокчейн) гэж юу вэ? 

#KosenBlog #Tech

 Блокчэйний түүх 2008 онд Satoshi Nakamoto (Сатоши Накамото)-ийн бичсэн ”Хийсвэр мөнгө биткойн” нэртэй эрдэм шинжилгээний өгүүллээс эхлэлтэй. Энэ өгүүлэлд Накамото банк санхүүгийн байгууллага шиг итгэж болох зууч байхгүй ч мөнгийг өөрийн дураар чөлөөтэй шилжүүлэхэд шаардлагатай технологи болон тэдгээрийг нэгтгэсэн мөнгө илгээх системийг санал болгосон байдаг. Үүний үр дүнд төвлөрсөн бус өгөгдлийн сан буюу блокчейныг бүтээжээ. 

 ”Итгэлцэл үгүй ч гүйлгээг боломжтой болгох тогтолцоо” гэдэг нь блокчейны бидэнд олгож буй үндсэн боломж бөгөөд бизнесийн сүлжээнд гүйлгээ бүртгэх, хөрөнгө хянах үйл явцыг хөнгөвчлөх, нээлттэй ил тод, гадны нөлөөнд автдаггүй мэдээллийн сан гэж ойлгож болно. Хөрөнгө нь байр, машин, бэлэн мөнгө, газар гм биет эсвэл оюуны өмч, патент, зохиогчийн эрх, брэнд зэрэг биет бус байж болно. Үнэ цэнэтэй бүх зүйлсийг блокчейн сүлжээгээр хянаж, арилжаалж болох бөгөөд ингэснээр эрсдлийг бууруулж, оролцогч талуудын зардлыг бууруулна. 

 Маш том мэдээллийн сан нь хүчирхэг компьютерүүдээс бүрдсэн серверт өгөгдлүүдийг байршуулдаг. Эдгээр серверүүд нь олон хэрэглэгчдийг мэдээллийн санд нэгэн зэрэг нэвтрэхэд шаардлагатай нөхцөл буюу тооцоолох чадвар, хадгалах багтаамжийг бүрдүүлэхийн тулд заримдаа хэдэн зуун мянган компьютер ашиглан бүтээх нь ч бий. Эдгээр сервер нь дэлхий даяар тархсан тул тодорхой субъектын мэдэлд байдаггүй, хүн болгонд нээлттэй, мэдээлэл технологийн өндөр хамгаалалттай учир мэдээлэллийн технологи хөгжсөн өнөө цагт хамгийн тохиромжтой мэдээллийн сан болж байна. Одоо ашиглагдаж байгаа хамгийн том блокчейн бол Биткойны блокчейн юм. 

1

 Блокчейн яагаад чухал вэ? 

 Аливаа бизнес мэдээлэлд тулгуурладаг. Мэдээллийг илүү хурдан хүлээн авч, тэдгээр нь илүү нарийвчлалтай байх тусмаа үнэ цэнэтэй болдог. Блокчейн нь төвлөрсөн бус мэдээллийн санд хадгалагдсан, зөвхөн зөвшөөрөгдсөн сүлжээний гишүүд л хандах боломжтой, шуурхай хариу өгдөг, ил тод мэдээллээр хангадаг тул аливаа мэдээллийг хүргэхэд тохиромжтой сүлжээ юм. Блокчейны тусламжтайгаар захиалга, төлбөр, данс, үйлдвэрлэл болон бусад зүйлсийг хянах боломжтой.

Блокчейн нь төвлөрсөн бус мэдээллийн санд суурилдаг давуу тал нь хамгийн чухал юм. Төвлөрсөн бус мэдээллийн сан, төвлөрсөн мэдээллийн сангаас юугаараа илүү вэ гэдгийг жишээ татан тайлбарлая. 

 2014 онд JPMorgan (ЖП Морган) банкны мэдээллийн сан цахим халдлагад өртөв. Уг цахим халдлагаар нийт 83 сая дансны мэдээллийг (76 сая хувь хүн, 7 сая гаруй нь жижиг дунд бизнес эрхлэгч болон айл өрхийн мэдээлэл) хулгайлсан байна. Хэдий уг банкны хамгаалалтын систем сайн байсан ч төвлөрсөн ганц байршилд мэдээллийн сан нь байрлаж байсан учир халдлага үйлдэгчид ямар нэгэн аргаар нэвтрэх боломж олж чадсан байна. Харин тогтсон нэг байрлалгүй, дэлхийн хаана ч байж болох, сүлжээндээ бат хамгаалагдсан блокчейн сүлжээ нь халдлагад өртөх боломжгүй. Блокчейныг бүрэн хакердах технологи байхгүй бөгөөд тийм технологи ойрын хэдэн 10 жилд гарч ирэх боломжгүй гэсэн тооцоллыг гаргасан байдаг.

Ил тод байдал

Биткойны блокчейн төвлөрсөн бус шинж чанартай тул бүх гүйлгээ ил тод бөгөөд шууд өрнөж буй гүйлгээг хувийн зангилаагаар харах боломжийг олгодог. Зангилаа бүр шинэ блокуудыг баталгаажуулж, нэмж оруулснаар шинэчлэгддэг гинжин хэлхээний өөрийн хуулбарыг бүтээдэг. Энэ нь хэрэв та хүсвэл Биткойныг хаанаас ч хянах боломжтой гэсэн үг юм.

Жишээлбэл, бирж цахим халдлагад өртөхөд тухайн бирж дээр Биткойн эзэмшдэг хүмүүс цуглуулсан бүх Биткойноо алддаг байсан. Харин блокчейны тусламжтайгаар хэдийгээр хакер хамгийн өндөр түвшинд өөрийгөө нууцалсан байлаа ч тэдний хулгайлж авсан Биткойныг хялбархан мөрдөх боломжтой болсон. Хэрэв хакер хулгайлсан биткойноо ашиглах, гүйлгээ хийхийг оролдох тохиолдолд түүнийг нь шууд мэдэгдэж блокчейны сүлжээнд бүртгэн авдаг. 

 Блокчейны 4 төрөл байдаг. 

 1) Нээлттэй (Public) 

 2) Хувийн (Private) 

 3) Консерциум (Consortium) 

 4) Холимог (Hybrid) 

3

Нээлттэй блокчейн нь хүн бүрт ил тод, хүссэн хүн бүр оролцож болох блокчейн юм. Хувийн блокчейныг тодорхой нэг субъект удирддаг бөгөөд ихэвчлэн байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэрэглэдэг.

Консерциум хувилбар нь хувийн блокчейнтэй төстэй боловч ганц бус олон субъект удирдаж оролцох боломжтойгоороо ялгаатай. 

Холимог блокчейн нь нээлттэй болон хувийн блокчейны шинж чанарыг хольж агуулсан. Үүнд оролцогч нар тодорхой мэдээллийг хүн болгонд нээлттэй болгож, заримыг нь нууцлах боломжтой байдаг. 

Мэдээлэл технологи хөгжсөн энэ эрин үед мэдээллийн чанар болон аюулгүй байдлыг хамгийн сайнаар бүрдүүлэх боломжийг блокчейн технологи олгож байгаараа өнөөгийн бизнесийн ертөнцөд асар том өөрчлөлт хийж байгаа юм. 

 Сонирхолтой баримт: 

 2017 онд Их Британийн On-line Plc компани нэрээ On-line Blockchain Plc болгон өөрчлөх төлөвлөгөөгөө зарласны дараа хувьцааны ханш нь 394 хувиар огцом үсэрсэн байдаг. Тухайн долоо хоногтоо тус компани 2.9 сая ширхэг хувьцаа арилжаалсан нь өмнөх оны бүтэн жилийн арилжаанаас 16 дахин их байжээ. Блокчейн хүмүүсийн дунд ямар их нэр хүндтэй байгааг энэхүү баримтаас харж болох юм. Түүнчлэн Bitcoin, Ethereum зэрэг амжилт дагуулж байгаа крипто-валютууд блокчейн дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.

2


Мэдээллийн эх сурвалж:

#ManagementClub/БизнесийнХүрээлэн группийн хамт олонд талархал илэрхийлье. 

  • Share

Reviews