Нээлттэй хайлтыг идэвхжүүлээгүй байна.
Үндсэн агуулга руу шилжих

Тулга Сумъяа оруулсан блогийн бичлэг

Эбинхаус Марталтын Муруй гэж юу вэ?

Эбинхаус Марталтын Муруй гэж юу вэ?

Ebbinghaus Forgetting Curve буюу Марталтын муруйн онол.

ЕЭШалгалт эхлэхэд 4 долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. 


Манай сургуулийн 3-р курсын /12-р анги/ оюутнууд тус шалгалтад хамрагдах ба та бүхэндээ хэрэг болох үүднээс нэгэн онолыг танилцуулахаар бэлтгэлээ. Германы эрдэмтэн Хэрман Эбинхаус хүний ой тогтоох чадварыг марталтын муруйгаар маш ойлгомжтой дүрслэн үзүүлсэн нь бидний мэдэх Эбинхаусын "Марталтын Муруй" гэх нэр томъёог үүсгэжээ. 


Бид уншиж, судалж мэдсэн зүйлээсээ 30 хоногийн дараа гэхэд ердөө 20%-г санадаг ба долоо хоног бүр давтамжтайгаар сөхөж харснаар сурсан зүйлээсээ 80% хүртэл хувийг дахин мартахааргүй тогтоох боломжтой гэж үзсэн байна. Энэхүү аргыг маш олон салбарт ашиглах боломжтой бөгөөд Гадаад хэл, хууль, математик, физикт өргөн хэрэглэгддэг. 


Уншигч та бүхэнд сонордуулахад миний бие энэхүү аргыг гадаад хэлний дүрэм цээжлэхэд ашиглаж байсан ба нийт цээжлэх ёстой дүрмээ нийтээр нь давтсанаас хойш 7 хоногийн дараа сөхөж харах, 2 дахь, 3 дахь, 4 дахь долоо хоногтоо эргэж харах байдлаар цээжилж байсан билээ. 

1111


Ингээд ЕЭШалгалтдаа зориулан өмнө хийсэн зүйлээ 7 хоног тутам эргэж сөхөж хараарай гэж захиад та бүхний шалгалтад өндрөөс өндөр амжилт хүсье. 


#KosenBlog #Tech #EduInfo #Theory



  • Share

Reviews