Нээлттэй хайлтыг идэвхжүүлээгүй байна.
Үндсэн агуулга руу шилжих

Тулга Сумъяа оруулсан блогийн бичлэг

Гештальт психологи.

Гештальт психологи.

Бид үргэлж аливаа зүйлсийг нэг бүхэл болгон хардаг. 

Мөн зарим тохиолдолд хөдөлгөөнгүй зүйлсийг хөдөлгөж хардаг шүү дээ. 

Үүнийг 19-р зууны эхэн үед Герман доктор Макс Вертхаймер галт тэргээр явж байхдаа ойрын обьектуудыг зөрж байгааг анзаарсан ч холын обьектууд галт тэрэгтэй хамт яваад байгаа мэт санагдсан тул дэлгэрэнгүй судлан энэхүү онолыг гаргасан байдаг. 

Доорх зурагт харагдаж байгаачлан бүхэл харагдаж байгаа зүйл нь бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлбэрээс ялгаатай байдаг. 

Бидний мэдэх хөгжмийн JBL чихэвчний зурагт мөн адил энэхүү онол үйлчилж байгааг та анзаарч байгаа байх. 

1

2


Гештальт гэдэг нь германаар "бүрэн, цогц" гэсэн үг юм. Сэтгэл судлалд: 

- Хүний мэдрэхүй бол гадны зүйлийг байгаагаар нь хүлээж авдаггүй.

- Хүн үргэлж идэвхтэйгээр зохион байгуулалтыг эрж хайж байдаг.

- Хүн юмыг бүхлээр нь хүртэх хандлагатай байдаг.

- Обьект өөрчлөгдөхгүй ч бидний мэдрэхүй өөрчлөгдөнө.

- Бид ойр байгаа зүйлсийг бүхэл болгон мэдрэх хандлагатай.

-Бид тэгш хэмтэй зүйлсийг илүүтэй нэгэн бүхэл обьект болгож харах хандлагатай.

3


Үүнийг хараад туршаад үзээрэй.

4

Дараагийн удаад өнгөний эффектийн тухай танилцуулах болноо. 


Түр баяртай.


  • Share

Reviews