Нээлттэй хайлтыг идэвхжүүлээгүй байна.
Үндсэн агуулга руу шилжих

Тулга Сумъяа оруулсан блогийн бичлэг

Сургамжит өгүүллэг.

Сургамжит өгүүллэг. "ҮНЭ ЦЭНЭ"

ҮНЭ ЦЭНЭ
Өдөрт 3 зоосны шан харамж авдаг зарц эзэн дээрээ ирж:
-Та яагаад Катод өдөрт 30 зоос, харин надад 3-хан зоос өгдөг юм бэ? хэмээн гомдоллож гэнэ. Тэгтэл эзэн:
-Чи энэ гадаа юун тэрэг зогсоод байгааг мэдээд ирээч гэв. Зарц ч хурдан гүйн гарч ирээд:
-Эзэнтээн өвс ачсан тэрэг зогсож байна гэлээ. Эзэн ахиад:
-Хэзээ хадсан өвс юм бол? Чи нэг мэдээд ирээч гэв. Зарц ч дахин гүйн гарч ирээд:
-Энэ зун хадсан өвс гэнээ гэжээ. Эзэн ахиад л:
-Өвсөө зарах юм болов уу? Мэдээд ир гэхэд зарц мөн л хурдан шаламгай гүйн гарч одов. Ирээд:
-Эзэнтээн, тэр өвсийг зарна гэж байна. Эзэн инээмсэглэн:
-Тэгээд хэдээр зарах юм бол? хэмээн дахин асуулаа. Зарцыг гүйн гараад ирэх хооронд нөгөө өдрийн 30 зоосны шан харамж авдаг зарц Като нь орж ирж гэнэ. Като:
-Эзэнтээн, манай хашааны гадаа хадсан өвс ачсан тэрэг байхаар нь очоод асуусан чинь энэ зун хадаж хатаасан өвс гэнэ. Тэгээд хэдээр зарах гэж байгааг нь асуухад 5 зоос гэнэ. Тэхээр нь манайх энэ өвөл тэртээ тэргүй өвс авах шаардлагатай тул үнэ тохироод үзье хэмээн шийдээд 3 зоосоор авах болчихлоо. Тэгээд л таны зөвшөөрлийг авах гэж ирлээ гэв. Эзэн зөвшөөрч байгаагаа толгой дохин зөвшөөрснөө илэрхийлээд Катог явсны дараа нөгөө гомдол гарган барьцалдаад байсан зарцдаа хандан:
- За чи харж байна уу? Би чамд хийх ёстой бүхнийг чинь нэг бүрчлэн хэлж, сануулж, гуйж байж хийлгэдэг. Харин Като сэтгэлээсээ идэвхи санаачлага гарган ажилладаг болохоор миний хийх ажлын тэн хагасыг нь нугалж өгдөг. Идэвхи санаачлагатай, чин сэтгэлээсээ ажилладаг хүн чам шиг 10 хүнээс ч илүү үнэтэй байдаг юм хэмээн тайлбарлаж өгчээ.


Хуудсыг дахин ачааллана уу

  • Share

Reviews