Нээлттэй хайлтыг идэвхжүүлээгүй байна.
Үндсэн агуулга руу шилжих

Төрбаяр Гансүх оруулсан блогийн бичлэг

Цахим сургалтын систем нэвтэрлээ.

Цахим сургалтын систем нэвтэрлээ.

Худалдаатай холбогдсон харилцаа мэдээллийн технологийн ололтын үрээр гайхалтай өөрчлөгдөж байна. Компьютерууд интернэт болон интранетэд холбогдсоноор орон нутгийн бус, дэлхий нийтийг хамарсан бизнес болон хөгжиж буй. Жижиглэнгийн онлайн худалдаа л гэхэд 1998 онд 22 тэрбум ам.долларын хүрээнд эргэлдэж байсан бол 2008 оны байдлаар 230 тэрбум ам.долларын хэмжээнд хүрчээ. Интернэт нь аж ахуй эрхлэгчид, хувь хүмүүсийн хувьд ашиг орлогын анхдагч эх үүсвэр. Иймээс олон улсын татварын эрх бүхий байгууллагуудын хувьд цахим худалдаанд тохирсон татварын зохицуулалтыг эрэлхийлэх болсон. Урьдын харилцаа холбоо, худалдаанаас ялгарах интернэтийн онцлог нь өнөөгийн олон улсын татварын зарчмыг хэрэгжүүлэхэд төвөгтэй болгож байна. 

Интернэт дэх цахим худалдаа бодит орон зайд оршдоггүй, төвлөрлийг сааруулдаг. Интернэтийг хэрэглээнээс гаргахын тулд худалдагчийн хувьд үйлчлүүлэгчтэйгээ шууд харилцах буюу зуучлагчаар дамжуулан харилцах шаардлагатай болно. Талуудын цахим шуудан, интернэтийн домэйн нэрийг нуух боломжтой төдийгүй байршлын мэдээллийг бүхэлд нь хамгаалж болдог. Энэхүү бодит байршлыг тогтоох боломжгүй нь татвар ногдуулахтай холбогдсон гол асуудал юм. Олон улсын татварын өнөөгийн хэм хэмжээний дагуу тодорхой нэг газар татвар төлөгчөөр бүртгэгдээгүй этгээдэд татвар ногдуулах боломжгүй. 

Цахим хэлцлийг заавал бодит газарт гүйцэтгэх шаардлагагүй учраас аж ахуй эрхлэгчид одоогийн олон улсын татварын зарчмыг ашиглан татвараас зайлсхийдэг. Эдгээр хүчин зүйлийн улмаас улс орнуудын татварын асуудал хариуцсан байгууллагууд цахим худалдааны татварын талаар нэгдмэл шийдэлд хүрэхээр хичээх болжээ. Тодруулбал, тус асуудлаарх хэлэлцүүлэг нь улсуудын улстөрийн бодлогод шууд нөлөөлж, тэдгээр улсууд өөрсдийн хувийн ашиг сонирхлоос үл хамааран олон улсын харилцан ойлголцол, чөлөөт худалдаа, бүх нийтийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж байна. Хүний нийгмийн хөгжил, технологийн дэвшилтэй уялдан мэдээллийн хэмжээ асар их болж тэр хэрээр сургалтын процесс шинэчилэгдэн шинэ зуунтай золгоод байна.

  • Share

Reviews